КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА
Говийн Зам ХХК нь Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос экспортын тээврийн зориулалттай хатуу хучилттай авто замыг байгуулж, засвар арчлалт, ашиглалтыг нь хариуцах зорилготойгоор 2010 оны 3-р сард “Энержи ресурс” ХХК-ийн 100 %-ийн хөрөнгө оруулалттай байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны “Авто замын тухай” 83-р тогтоолын хүрээнд өөрийн толгой компани “Энержи ресурс” ХХК-иас олгосон санхүүжилтээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Ухаа худгийн уурхайгаас Гашуун сухайтын хилин боомт хүртэлх 239 км уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий хүнд даацын хатуу хучилттай авто замыг 2011 онд барьж уг замын ашиглалт, засвар үйлчилгээ, арчлалт, харуул хамгаалалт, аюулгүй ажиллагааг хариуцан ажиллаж ирсэн. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолоор уг хатуу хучилттай авто замын өмчлөлийг “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүлэхээр болсон. Цаашид уг авто замын ашиглалт, тээврийн горимыг хэвээр хадгалах, засвар арчилалт болон бусад үйл ажиллагааг хэвийн явуулах үүргийг уг авто зам дээр тодорхой туршлага, ашиглалтын чадавхи, хүчин чадал бий болгоод буй Говийн зам ХХК-д гэрээгээр хариуцуулж гүйцэтгүүлэхээр болсон. Мөн зорилгоор Тавантолгойн бүс нутгийн уурхайн компаниудын дундын өмчлөл бүхий мэргэшсэн авто зам ашиглалтын компани болгон Говийн зам ХХК-г зохион байгуулж цаашид хамтран ажиллахаар Энержи Ресурс ХХК, Эрдэнэс Тавантолгой ХХК, Тавантолгой ХК компаниуд 2013 онд шийдвэрлэсэн.
Компаний үйл ажиллагаа
Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто зам нь 240 км урт, хучилтын өргөн нь 7.5 м өргөнтэй 2 урсгалтай, 2 талдаа 1.5 м өргөнтэй тус тус хөвөөтэй, хатуу хучилтын доор 20 см цементээр бэхжүүлсэн суурьтай хүнд даацын нүүрс тээврийн авто машинд зориулагдан хийгдсэн. Говийн зам ХХК нь замын байгууламж, ус зайлуулах хоолой, суваг, тэмдэг тэмдэглэгээ, тумба болон бусад дагалдах байгууламжийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангах, улмаар тээврийн хөдөлгөөнийг аюул осолгүй, хэвийн үргэлжлэх нөхцлийг хангах зорилготой ажилладаг. Үүний тулд авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс авто замд үзүүлэх ачаалал, даралт болон бусад нөлөөллийг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байж авто замын байгууламжийн эдэлгээ, элэгдлийн түвшинг хэвийн хэмжээнд байлгах, засвар хоорондын хугацаа болон засварын зардлыг тогтоосон хэмжээнд байлгах, тогтмол хугацаанд нарийвчилсан үзлэг шалгалтыг хийж эвдрэл гэмтлийг богино хугацаанд илрүүлэх ба засварын аргачлалыг тогтоох, замын паспортыг хөтлөх, мэдээллийн санд оруулах, үзлэг шалгалтын мөрөөр засвар, арчилгааны ажлаа зохион байгуулдаг.
Өнөөдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх үйл ажиллагааг хэвийн байлгах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам, замын байгууламжийн үзлэг шалгалт, арчилгаа, урсгал болон улирлын чанартай засвар, ээлжит их урсгал засварын 10 жилээр төлөвлөгдсөн хувиарийн дагуу жил бүрийн төлөвлөгөөт засварын ажлуудыг хийж байна. Жилийн 4 улирлын туршид асфальт бетон хучилтад гарсан эвдрэлүүдийг нөхөх, заадас гагнах, далан суурийн эвдрэл, хөвөө сэргээх, гарц гарам, тэмдэг, тумба болон замын нийт уртын дагуу сард 1 удаа бүрэн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулан хийж байна.
2013 онд хатуу хучилттай авто замаар 3 уурхайн гэрээт тээвэрчид болох 40 гаран компаний 1500 орчим тээврийн хэрэгслийг нэгдсэн программд бүртгэж, хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэл нэг бүрийг хөдөлмөрийн аюулгүй байдал, галын үзлэг шалгалтанд оруулж, тэдгээрийн жолооч нарт давхардсан тоогоор замын хөдөлгөөний зохион байгуулалт, хяналт шалгалт, зохион байгуулалт, дүрэм журмын талаар 1700 гаруй жолооч ажилтанд зааварчилгаа сургалт явуулсан байна. ХАБЭА-н чиглэлээр тээвэрлэгч компаниудын аюулгүй байдал хариуцагч нартай уулзалтыг зохион байгуулан зам, замын хөдөлгөөний талаар мэдээлэл өгөх, компани тус бүрт холбогдох сануулга, мэдээлэлийг бичгээр өгч ажиллаж хэвшээд байна. Энэхүү уулзалтаар хөдөлгөөний аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх хичээлийг Замын цагдаагийн байгууллагатай хамтран хийж зам дээр гарсан осол зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх ажлууд мөн хийгддэг болно.
Жолооч нь сургалт, зааварчилгаанд хамрагдсан, ачааны бичиг баримт нь бүрэн, тээврийн хэрэгсэл нь иж бүрэн, ачааны бүтээлэгтэй гэх мэт хөдөлгөөнд оролцох шаардлагыг хангасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрдөг. Ийм үзлэг шалгалтыг Шалган нэвтрүүлэх цэгүүд дээр хийдэг. Ямар нэг шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаг. Мөн даацын хяналтыг хийж эрчимжилтийн тэмдэглэл 2 цаг тутамд мэдээлэл гаргадаг. ШНЦ нь нэг ээлжиндээ 2 талын урсгалыг бүртгэх, хянах 2 оператор, хөдөлгөөн зохицуулагч шалгагч, харуул хамгаалалтын ажилтны бүрэлдэхүүн 24 цаг интернэт, суурин утас, радио холбооны хэрэгсэлээр тоноглогдсон, 24 цагын камер хяналтын бичлэгүүд, нэвтрэн өнгөрсөн бүх машины тухай автоматаар бүртгэж зургыг авч хадгалдаг систем суурилагдсан хэвийн ажиллаж байна. Энэхүү системийн тусламжтайгаар зам тээврийн осол зөрчлийн илрүүлэлтэнд сумдын цагдаа хүчний байгууллагуудад туслалцаа үзүүлсэн үр дүнтнэй байна.
24 цагаар 2 ажилтан, 1 машин хуваарьт газар эргүүл хийж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, осол осол дөхсөн тохиолдолд гарсан даруйд яаралтай шуурхай зохицуулалтын төвд мэдэгдэж, улмаар шалган нэвтрүүлэх цэгээр өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт мэдээлэл өгөх, ослын газрын хамгаалалтанд авах, хувиарьт газрын нөхцөл байдал эвдрэл үүсэж зогссон хүнд даацийн машин, түүний жолоочид туслах, дүрмийн бус үйлдэлд сануулах, зөрчлийг арилгуулах ажлыг хөдөлгөөнт эргүүлийн ажилтнууд хийдэг. Суурин хамгаалагчийн хувьд даац хэтрүүлсэн машинууд маршрутын бус замаар зорчиж хатуу хучилттай замд хулгайгаар орж хучилтанд эвдрэл үүсэхээс сэргийлэх, мөн шороон ба хатуу хучилттай замын огтлолцол дээр аюулгүй байдлыг хангах зорилготой ажил үүрэг гүйцэтгэдэг.
24 цагаар ээлжиндээ 2 диспетчер ажиллан замын нөхцөл байдал, эрчимжилтийн мэдээ тайлан, хөдөлгөөний хяналт, GPS хяналт, камер хяналтын систем, уурхайн нүүрс ачиж буулгах талбай ачилт буулгалтын мэдээлэл, замын ойрын 6 ба 12 цагын дараахь хэтийн ачаалал тооцоолох, байгаль цаг уурын нөхцөлд тохируулан замыг нээх хаах, мэдээлэл холбогдох уурхайнуудад хүргэх, ослын үед эмнэлэг, цагдаа, ХАБ багт мэдээлэл өгөх, ослоос үүдэлтэй холбогдох урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэх мэт өдөр тутмын шуурхай удирдлагаар зам дээрхи бүхий л асуудлыг хянаж удирддаг баг юм. МШЗТ-н баг бүх ШНЦ-үүдийг online камер хяналт хийж хяналтаа тавьж ажилладаг.
Тэргүүний туршлага, дэвшилтэт технологи ашиглалт
Говийн Зам ХХК нь уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хатуу хучилттай замд 4 ш Шалган нэвтрүүлэх цэг, замын хөдөлгөөн зохицуулалт, хяналт, харуул хамгаалалтанд суурин ба хөдөлгөөнт 15 машинт эргүүл ажиллаж, 24 цагаар диспетчерийн шуурхай зохицуулалт, мэдээ мэдээлэл өгөх авах, үйл ажиллагааг явуулж байна.
Замын хучилтанд гарсан жижиг эвдрэлийг өвлийн улиралд цааш нь томруулж хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлхүйц болохоос урьдчилан сэргийлж, шинэ дэвшилтэт технологи болох -40-65°С шууд ашиглаж болдог, онгоцны хөөрөх буух зурваст ашигладаг хүйтэн асфальт хольцийг Солонгос улсаас оруулж ирэн туршиж ашиглаж байгаа ба 2012 оны өвлийн улирлаас 2 тн-г туршилтаар хийж үр дүнтэй байсан тул 2012-2013 оны өвөл хавраас эхлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэн нийтдээ 40 гаруй тн авч ашиглаад байна. Энэ технологи нь бусад технологиосоо илүү зардалтай боловч хучилтанд гарсан нүх цөмөрхийг цааш даамжруулж асфальт хольц үйлдвэрлэх тохиромжтой зуны цаг улирлыг хүлээхгүйгээр тухай бүрд нь засварлан авто замын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг богино хугацаанд хангах, уг эвдрэлийг цаашид томорч их хэмжээнд хүрэхээс өмнө арилгадаг давуу талтай.
Говийн Зам компани нь 240 км авто зам дагуу 4 шалган нэвтрүүлэх цэг дээр орчин үеийн дэвшилтэт технологи болох “авто машины тэнхлэг дээрх ачааллыг тооцоолох систем (Weight in Motion System)”,"Замын хураамж авах автомат систем (iToll Collection System)-ийг суурилуулсан. Эдгээр систем нь манай орны цаг уурын эрс тэс онцлог байдалд хэвийн найдвартай ажиллах чадвартай, дэлхийд танигдсан нэр хүнд бүхий брендийн тоног төхөөрөмж, програм хангамжийн цогц шийдэл юм. Мөн үүнийг дагалдах цахилгаан хангамж, хиймэл дагуулын сүлжээ (VSAT), шилэн кабелийн сүлжээ (FO) зэрэг дэд бүтцийн асуудлуудыг ч хамтад нь цогцоор шийдвэрлэсэн.
Орон нутагт оруулж буй хувь нэмэр
2011 онд шинээр 80 ажлын байрыг бий болгосон бөгөөд одоогийн байдлаар нийт ажилтны тоо 110 гаруй болж өргөжөөд байгаа ба үүнээс 70 гаруй ажилтан нь Өмнөговь аймгийн харъяалалтай юм.
Говийн Зам ХХК-ний зүгээс орон нутгын нөлөлллийн бүсийн малчин өрхүүдтэй хамтран ажилладаг ба орон нутгын иргэдийг гэрээгээр змаын хяналтын ажилд татан оролцуулж нийтдээ 3 сумын зам дагуух ойролцоо амьдардаг 28 малчид иргэдтэйгээ 3 дахь жилдээ хамтран ажиллаж байна.
Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос экспортлох нүүрсийг хатуу хучилттай авто замаар тээвэрлэснээр тээврийн зардлыг бууруулах, экспортлох хэмжээг нэмэгдүүлэх зэргээр улсын эдийн засагт шууд хувь нэмэр оруулахаас гадна тоосжилтыг бууруулж, нутгийн байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад бодитой хувь нэмэр оруулж байна.
ГОВИЙН ЗАМ ХХК нь уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хатуу хучилттай авто зам дээр зорчих бүх тээвэрлэгч, ААН, байгууллагатай нээлттэй хамтран ажиллаж тэдгээрт “Хөдөлгөөний аюулгүй байдал хангасан” байх шаардлагийг нэгэн ижил тавьж, хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчилгүй, хөдөлгөөний шаардлага хангасан авто замын үйлчилгээ үзүүлэх зорилтоо хэрэгжүүлж ажиллахаар баг хамт олон байнгын бэлэн байдалд ажиллаж байна.
“АЛТАН ШАР ЗАМ ТАНЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ”
ГОВИЙН ЗАМ ХХК 2013 ОН