Эхлэл
Бидний тухай
Захирлын мэндчилгээ
Холбоо барих
ЭРХЭМ ЗОРИЛГО НЭГТ АЖЛЫН ХАМТ ОЛОНДОО ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
ЭРХЭМ ХҮНДЭТ ГОВИЙН ЗАМЧИД АА
Бид Монгол улсын авто зам тээврийн салбарт нэгэн шинэ түүхийн хуудасыг анхлан нээж жилдээ 18 сая тн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хүчин чадал бүхий Ухаа Худаг Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай, 240 км хүнд даацийн авто замыг барьж байгуулан улмаар эзэмших, ашиглах, зам засвар арчлалтын ажлыг гүйцэтгэх, зам тээврийн хөдөлгөөн зохион байгуулалт хяналт, аюулгүй байдал хангасан авто замын тасралтгүй үйл ажиллагааг хангах үүрэг бүхий зам тээврийн сүлжээний оператор компани болон 3 дахь жилдээ ажиллаж байна.
Энэ хугацаанд бидэнд бүх зүйл алхам тутамд шинээр тулгарч, анхны хувийн хэвшлийн барьж байгуулсан хатуу хучилттай замын байнгын ашиглалт, засвар арчлалтын ажлууд, зам тээврийн 24 цагийн хяналт, зохион байгуулалт, олборлогч уурхай, гэрээт тээвэрлэгч нарын хамтын ажиллагаа, замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт мэдээлэлийн цогц ажлууд, хөдөлмөрийн аюулгүй байдал, говийн бүс нутгын цаг агаарын онцгой нөхцөл байдлууд, зам тээврийн осол зөрчил, орон нутгын иргэд, малчдын харилцаа, хамтын ажиллагаа, говийн эмзэг эко системийг хамгаалах, байгаль орчны нөлөөлөл, нөхцөлүүд зэрэг олон олон асуудлуудыг тухай бүр нь зохицуулж шийдэж, өнөөдрийн хүрсэн түвшингөөс харахад багагүй ажлыг хийж гүйцэтгэсэн, амжилт бүтээл дүүрэн он жилүүдийг ардаа орхижээ.
Монгол улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх Таван толгойн бүлэг орд газраас олборлож буй өндөр чанарын коксжих нүүрсийг авто замаар тээвэрлэх нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортийн гарцийг нэмэгдүүлэн, улмаар урьд нь шороон замаар тээвэрлэж буй үеээс шинээр авто зам ашиглалтанд орсоноор тээвэрлэлтийн эрс өсөлтийг үзүүлж тээвэрлэлт 10 дахин нэмэгдсэн бодит үр дүн харагдаж байна. Энэ нь аймаг, орон нутаг, улсын төсөвт орох татвар, хураамжийн хэмжээг нэмэгдүүлэн өсгөж тэр хэрээр бүс нутгын хөгжил, дэд бүтэц, ажилтай орлоготой монгол хүний аж амьралд ихээхэн нөлөө үзүүлжээ.
Иймд улс орны эдийн засгийн бодит өсөлтөнд шууд гар бие оролцож байгаа манай хамт олны хийсэн ажил, хичээсэн зүтгэл сэтгэлийн бодит үр дүн нь хэн бүхний нүдэнд тод бөгөөд ойлгомжтой байдаг билээ.
Говийн Зам ХХК-ний 100 гаруй ажилтан албан хаагч, хамт олон бид 2011 онд .... тээврийн хэрэгсэл, 2012 онд нийт .... тээврийн хэрэгсэл, 2013 онд нийт ..... тээврийн хэрэгсэл, жолооч зорчигчдод хэвийн найдвартай аюулгүй авто замын үйлчилгээг 24 цагийн туршид үзүүлж ажиллаж байна. 2013 оны онцлох нэг зүйл нь Оюу толгойн орд газраас анхны бүтээгдэхүүний дээж манай замаар тээвэрлэгдэж бид түүхийн нэгэн хуудасны гэрч боллоо.
Бидний дундаас Монголын уул уурхайн корпорацийн 3000 шахам ажилтан, албан хаагчдаас ажил хөдөлмөрөөр шалгаран Шилдэгүүд төрөн гарч 2012 оны шилдэг инженер номинацид Ерөнхий инженер Баянбилэг, 2013 онд шилдэг ажилтан номинацид сайт менежер Алтанхуяг, мөн 2013 оны шилдэг хамт олноор Зам Тээвэр Ложистикийн хамт олон багаараа тус тус шалгарсан ба Говийн Зам ХХК-ний шинэ залуу, шилдэг ажилтануудны хүрээ жил бүр нэмэгдэж, шинээр байгуулагдсан компанийн хувьд чамлахааргүй амжилтыг үзүүллээ.
Говийн Зам ХХК-ний хамт олон та бүхэндээ
2014
онд олсон амжилтаа улам бататгаж,
“
ХҮНИЙ
ЭРҮҮЛ
МЭНД
,
БАЙГАЛЬ
ОРЧИНД
СӨРӨГ
НӨЛӨӨЛӨЛГҮЙ
,
ХӨДӨЛГӨӨНИЙ
АЮУЛГҮЙ
БАЙДЛЫГ
ХАНГАСАН
АВТО
ЗАМ
,
ТЭЭВРИЙН
ЗОХИЦУУЛАЛТТАЙ
ҮЙЛЧИЛГЭЭГ
ҮЗҮҮЛЭХ”
эрхэм зорилгынхоо хүрээнд гар сэтгэлийн нэгэн үзүүрт бие биенээ дэмжин ажиллаж, авто замаар үйлчлүүлэгч, жолооч, зорчигчид, уул уурхайн олборлогч, тээвэрлэгч компаниуд, орон нутгын иргэд, үйлчлүүлэгч нартаа энэхүү тусгай зориулалтын авто замаар үйлчлүүлэх үеийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай байнги сануулж, хэвийн найдвартай замын үйлчилгээг үзүүлэх эрхэм хүндтэй ажилд тань амжилт хүсэж сайн сайханыг ерөөе.
ЗАМ ДАГАЖ ХӨГЖИЛ ИРНЭ....
АЛТАН ШАР ЗАМ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ
ГОВИЙН ЗАМ ХХК
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.САРАНБААТАР